Шахмалыг аяга усанд уусгаж ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны хүүхэд: 1 удаагийн тун нь 1-2 хөөсөрдөг шахмал бөгөөд хоногийн дээд тун 8 шахмалаас хэтрэхгүй байна. Шаардлагатай үед 1 удаагийн тунгаар 4-8 цагийн зайтай хоногт 3 хүртэл удаа хэрэглэж болно. Настангууд: ердийн тун нь 1 шахмал бөгөөд илүү хүчтэй өвдөлт буюу эсвэл халууралтын үед 2 шахмалыг хэрэглэж болно. Аль ч тохиолдолд шаардлагатай үед 4 цагаас дээш цагийн зайтай давтаж болно. Хоногийн дээд тун 4 шахмал байна. Эмчийн зөвлөгөөгүйгээр хэрэглэх эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвдөлт намдаах зорилгоор 5 хоногоос, халуун бууруулах зорилгоор 3 хоногоос тус тус хэтрэхгүй байна