Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Бронхо-мунал П өдөрт 1 капсулыг 10 хоногийн курсээр 3 сар дараалан ууна. Боломжтой бол хэрэглээг сар бүрийн нэг өдөр эхлүүлж, курс хооронд 20 хоногийн зайтай байна.
Капсулыг залгих боломжгүй бага насны хүүхдүүдэд (жишээлбэл, 5-аас доош насны хүүхдүүд) капсулыг онгойлгож, бага хэмжээний шингэнд (цай, сүү, жүүс) хольж болно. Уусмалыг бэлтгэсний дараа хэдхэн минутын дотор бүрэн уух ба уухын өмнө байнга хутгана.
Хэрэв та санамсаргүйгээр тунг алдвал маргааш өглөө нь эм ууна.
Алдсан тунг нөхөхийн тулд давхарлан ууж болохгүй.