Өвчлөл, эмчилгээний үргэлжлэх хугацаа, кортикоидын зохимж, бие махбодийн хариу урвал зэргээс триамцинолоны эмчилгээний тунгийн схемыг харилцан адилгүй сонгоно. Кортикостероидын эмчилгээний бага тунг сонгож давхар хяналттай хэрэглэх нь зүйтэй. Тунг бууруулах шаардлагатай бол аажмаар бууруулна. Тунг өвчний хүндийн зэрэг, өвчтөний хариу урвал болон үе мөчний хэмжээнээс хамаарч тогтоодог. Эмчилгээний үр дүн 2-3 долоо хоногийн дараа ажиглагдана. Гэвч хүлээгдэж буй эерэг үр дүн 6-аас дээш долоо хоногийн дараа ч илэрч болно.