Стоматит, гингивит, пародонтит, глоссит, тонзиллит, фарингит зэрэг амны хөндийн болон залгиурын нянгийн гаралтай үрэвсэлт өвчин мөн залгиурын үйл ажиллагааны алдагдалд хүргэх эмгэгүүдийн үед хэрэглэнэ. Амны хөндий болон залгиурын хэсэгт хийгдэх мэс ажилбарын (шүд авах, хоолойны мах авах) өмнө халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.